МҮОХ-ны бүх гишүүдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Монголын үндэсний олимпын хорооны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн оролцсон тайланг хэлэлцжээ.
Хуралд Монголын үндэсний олимпын хорооны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй хуралдсан байна. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпын төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпын бус төрлийн холбоодын төлөөлөл оролцсон байна.
Мөн энэ хурлаар Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулганы товыг тогтоосон бөгөөд гишүүдийн саналаар ирэх арваннэгдүгээр сарын 30-нд Монголын үндэсний олимпын хорооны чуулганыг хуралдуулахаар болжээ. Тус чуулганаар ирэх олимпийн мөчлөгт Монголын үндэсний олимпийн хороог удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)-ийг сонгохоор болсон байна.