АНУ-ын Агаарын цэргийн хүчний татан авах ажиллагааны онгоцонд төрсөн афган охинд онгоцных нь нэрийг өгчээ. АНУ-ын Европын зэвсэгт хүчний командлалын тэргүүн, генерал Тод Уолтерс “Бид С-17 онгоцонд төрсөн хүүхдийн эцэг эхтэй ярилцсан. Тэд охиндоо Рич хэмээх нэр хайрласан. Учир нь С-17 онгоцыг Reach гэж дууддаг” хэмээжээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоц Катараас Германы “Рамштайн” агаарын баазад гэр бүлийг хүргэсэн байна. Энэ үеэр жирэмсэн эмэгтэй өвдөж, Германд газардах үед төржээ. Төрөгч эмэгтэйд хүндрэл гарсан учир хөлгийн багийнхан өндрөө буулгааж, агаарын даралтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь эхийн амийг аварчээ.
Эх сурвалж: Mir24.tv