Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.7 хувь байна. Харин 12-15 насны хүүхдүүдийн 59.4 хувь буюу 52821 хүүхэд вакцины бүрэн тунг хийлгэжээ.
16-17 насныхны хувьд вакцины тунд хамрагдсан байдал 66.2 хувьтай явж байна. Энэ нь энэ насны ангилалын хүүхдүүдийн 22446 нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэсэн үг юм.