НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын зөвлөх Б.Мягмар, ХУД-ийн засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан нар өнөөдөр Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд 400 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа. Үүнд лабораторын тоног төхөөрөмж, шүдний бор машин, зүрхний дефибрилятор, шүдний бор маш биеийн жингийн индекс тодорхойлогч, холестрин хэмжиг, физик эмчилгээний тоног төхөөрөмж, өвчтний ор, яаралтай тусламжийн тэргэнцэр, компьютер тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл зэрэг багтжээ.
ХУД-т Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бол энэ онд улс, Нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн юм.