Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаатай холбоотойгоор сурагчдаас түүврийн аргаар коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг авахаар болжээ. Тухайн сургууль нэгдүгээр ангийн 100 сурагчтай гэж бодоход 5-6 сурагчаас л шинжилгээ авна. Бүх хүүхдээс авна гэж ойлгож болохгүй. Мөн шинжилгээг хамраас авахгүй, залгиураас авах боломжтой” гэлээ.
Харин 0-11 насныханд иммуноглобулиныг хийх эсэх асуултад “Иммуноглобулиныг 2000 оны эхээр манай улс үйлдвэрлэдэг байснаа зогсоосон. Одооноос дахин үйлдвэрлэж эхлэхээр судалж байна.
Иммуноглобулиныг аль ч насны хүнд хийж болдог бөгөөд дархлааны системийг дэмждэг. Хэрэв иммуноглобулиныг үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл хүүхдүүддээ хийх боломжтой болно гэж үзэн судалгааны ажлаа эрчимжүүлж байна” хэмээн хариулав.
Монгол Улсад батлагдаж буй халдварын 25-30 хувийг хүүхдийн эзэлж байгаа ба вакцинжуулалттай холбоотойгоор 12-17 насныхан халдвар авах нь буурч байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдэгдлээ.