Монгол Улсад хуурамч шатахууны маргаан өрнүүлээд удаж буй “Трафигура” компанийн бизнесийн бохир үйл ажиллагаа дэлхийн улс орнуудад янз бүрийн сөрөг үр дагавар авчирдаг олон баримт байдаг. Эдгээр баримтын нэгийг дор орчуулан хүргэж байна.
Мексикийн төрийн өмчит Petroleos Mexicanos (Pemex) нефтийн компанийн арилжааны салбаруудыг Trafigura AG-тай хамтран шинэ бизнес хийхгүй байхыг сануулж, хамтран ажиллах боломжийг түр хугацаатай хориглолоо. Баримт, мөн эх сурвалжийн мэдээлж байгаагаар худалдааны энэхүү байгуулагын хууль бус үйлдлийг хэд хэдэн улс орон шалгаж, мөрдөн байцаах ажил үргэлжлэн, асуудал гүнзгийрч байгаа нь түр хориг тавих шалтгаан болж өгчээ.
Латин Америкийн хэд хэдэн оронд төрийн албан тушаалтнууд нь авлигын хэрэгт шалгагдаж байгаатай зэрэгцээд түүхий эд худалдаалагч компани давхар шалгагдахад хүрээд байгаа аж. Үүнээс болж Pemex (PEMX.UL) болон төрийн өмчит бусад нефтийн компаниууд Trafigura (TRAFGF.UL) болон өрсөлдөгч Vitol (VITOLV.UL)-той ажил хэрэг явуулахаас эмээж эхэлжээ.
Энэ сард л гэхэд PMI Comercio International компани Trafigura болон түүний охин компаниудтай дараагийн мэдэгдэл хүртэл шинэ гэрээ байгуулахаас татгалзсан байна. Баримтад хоригийн шалтгааныг заагаагүй байна.
Авлигад буруутгагдаж мэдэх, мөрдлөг шалгалтад холбогдсон компанитай ажиллаж байгаа нь санаа зовоож байна хэмээн хоёр эх сурвалж мэдэгджээ
Мексик улс нь дэлхийд нефтийн бүтээгдэхүүний 4 дэх том импортлогч, байгалийн хий, шатдаг байгалийн хийн томоохон худалдан авагч. Гадаадын олон худалдаан газрууд, нефтийн компаниуд Pemex-ээс Мексикийн түүхий нефтийг худалдан авч, түүнчлэн Мексикийн төрийн өмчит компаниудад нефтийн бүтээгдэхүүн эсвэл байгалийн шатдаг хий нийлүүлдэг байна.
Pemex-ийн түлшний импортыг хариуцан ажилладаг PMI компанийн мэдээлснээр, Trafigura-тай одоо байгаа гэрээгээ баримтлан ажиллана, гэхдээ долоодугаар сараас эхлэн шинэ гэрээ байгуулахгүй гэжээ. Үүнийг тус ажиллагаатай ойр эх сурвалж мэдээлжээ.
Хэд хэдэн эх сурвалжийн өгүүлснээр Мексик улсын Trafigura болон бусад компанитай явуулдаг ажил хэрэгч эртний харилцаа компани, салбаруудад тавигдах шаардлагын түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор улам хүндрэлтэй болж байна. Ингэж анхаарлаа нэмэгдүүлэх болсон үндсэн шалтгаан нь Pemex болон түүний охин компаниуд өөр газарт авлигад буруутгагдаж мэдэх мөрдлөг шалгалтад холбогдсон компанитай ажиллаж байгаа нь санаа зовоож байна хэмээн хоёр эх сурвалж мэдэгджээ. Эх сурвалжууд аль болох нэрээ нууцалж байгаа юм.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллээр бол Pemex-ийн бусад салбар Женевийн худалдааны байгууллагатай арилжаагаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Ройтерс агентлаг худалдааны харилцааны давтамж, хэмжээг нь тогтоож чадаагүй ч 2020 онд Trafigura-гийн нефтийн орлогын 31%-д Америкийн хувь ногддог гэжээ.
“Бид Trafigura-тай шинэ бизнес явуулахаа зогсоож байгаа үндэслэлийг олж харахгүй байгаа бөгөөд PMI эхний боломжоороо нөхцөл байдлыг тогтооно гэдэгт найдаж байна” хэмээн Trafigura-гийн төлөөлөгч мэдэгдээд, компанийн тохирлын стандартыг хараат бус хууль авч хэлэлцдэг гэжээ. Pemex энэ тайлбарт шууд хариулт өгөөгүй байна.
Түүнчлэн хоёр тусдаа эх сурвалжийн мэдээлснээр бол Trafigura болон Мексикийн эрчим хүчний Comision Federal de Electricidad компани хоорондын байгалийн шатдаг хийн нийлүүлэлтийн гэрээ хэвээр үлджээ.
“Трафигура”-ийн охин компаниудтай холбоотой авлигын хэргүүд…
2018 онд Бразил улсын прокурорын газар Trafigura, Vitol, Glencore (GLEN.L)-ийн худалдаачид болон төрийн өмчит Petrobras (PETR4.SA) компанийн эрх бүхий албан тушаалтнуудын оролцоотой авлигын мөрдлөг шалгалт явуулснаа зарласан юм.
Түүхий бараа бүтээгдэхүүний томоохон худалдан борлуулагч Vitol компани өнгөрсөн онд АНУ, Бразилын төр засагт 164 сая доллараа төлөхөө хүлээн зөвшөөрсөн юм. Тэд Мексик, Бразил, Эквадор улсын төрийн өмчит нефтийн компаниудтай явуулдаг бизнесээ хэвээр үлдээх, бизнес эрхлэхийн тулд эдгээр улсын эрх бүхий албан тушаалтнуудад шан харамж өгсөн гэжээ.
Эквадор улсын төрийн өмчит Petroecuador компани мөрдлөг шалгалтын хүрээнд 2020 оноос эхлэн Vitol, Gunvor (GGL.UL) компаниудыг нийлүүлэгчдийн жагсаалтаасаа хассан аж.
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор зургаадугаар сард Мексик улс Vitol-оос авлига авсан төрийн өмчит нефтийн компанийн эрх бүхий этгээдийн нэрийг зарлахыг шаардсан юм.
PMI нь арванхоёрдугаар сард Vitol-той хийх худалдаагаа түр зогсоосон. Мексик улс ч бизнест ялахын тулд мөнгө төлдөг гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа Vitol-той хийсэн зарим гэрээгээ эргэн харах гэж байгаа юм. Эх сурвалжийн хэлснээр хориг хүчинтэй хэвээр байгаа гэнэ.
Эх сурвалж: REUTERS