Афганистаны эрх баригчид Кабулын нисэх буудлаас хөөрч байсан АНУ-ын цэргийн C17 нисэх онгоцноос унаж нас барсан хүмүүсийн нэгийг Афганистаны залуу хөлбөмбөгчин Заки Анвари мөн болохыг баталлаа. 19 настай Заки Анвари Афганистаны залуучуудын шигшээ багт тоглож байжээ.
Талибанчууд Афганистаныг буцаан авснаас хойш барууны орнууд иргэдээ болон афган дахь хамтран ажиллагсдаа нүүлгэн шилжүүлэхээр яаравчилж байхад олон мянган хүн Кабулын нисэх онгоцны буудал дээр цугларсан юм.
Даваа гаригт АНУ -ын нисэх хүчний онгоц хөөрөхөөр нисэх буудлын зурвасаар яваглаж байхад хэдэн зуун хүн онгоцыг даган гүйж буйг харуулсан зургууд интернэтээр цацагдсан бөгөөд зарим хүмүүс онгоцны их биед наалдсан байсан юм.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хөөрсөний дараа дор хаяж хоёр хүн унаж нас барсан байна. Түүнчлэн АНУ-ын нисэх хүчин Катар улсад ирснийхээ дараа нисэх онгоцны бууны төхөөрөмжөөс хүний шарил олдсон болохыг баталжээ.
фганистаны Биеийн тамир, спортын ерөнхий газар фэйсбүүк хуудсаараа дамжуулан ноён Анварид хүндэтгэл үзүүлсэн байна. “Тэр тэнгэрт амарч, гэр бүл, найз нөхөд, спортын хамт олныхоо төлөө Бурханд залбирах болтугай” гэж спортын байгууллагаас мэдэгджээ. Мөн олон нийтийн сүлжээнд хүмүүс эмгэнэл илэрхийлж эхэлжээ.
Афганистаны нийслэл Кабул дахь Карзай олон улсын нисэх онгоцны буудлыг АНУ -ын 4500 орчим цэрэг түр хяналтандаа байлгаж байна. Талибанчууд афганчуудыг аяллын бичиг баримтгүй нисэх онгоцны буудал руу орохыг хориглож байгаа боловч хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй хүмүүс тэмцэж ирсэн хэвээр байна.
Эх сурвалж: ВВС