МИГ даатгал үйлчлүүлэгчдээ нөхөн олговор өгөхгүй хохироожээ

2021-08-18 13:191min0
06

Хувийн хэвшлийн даатгалын анхдагч, 1997 онд үүсгэн байгуулагдсан үндэсний тэргүүлэгч компани хэмээн зарладаг МИГ даатгал нь тээврийн хэрэгслийн болон хариуцлагын, иргэдийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Өнөөдөр иргэн А.Отгонтуяа МИГ даатгалтай байгуулсан гэрээний дагуу хохирлоо барагдуулж чадахгүй байгаа талаараа ярьлаа. А.Отгонтуяа нь 200 мянган төгрөгөөр жолоочийн хариуцлагын, эд хөрөнгө, жолоочийн эрүүл мэнд, амь насны даатгалд хамрагджээ. МИГ даатгалтай гэрээ байгуулах зөвлөгөөг Авто тээврийн үндэсний төвийн ажилтнууд өгчээ. Гэрээ энэ оны дөрөвдүгээр сард байгуулагдсан.

Харин долдугаар сард зогсоол дээр тавьсан автомашиныхаа их гэрлийн шүршигчийн тагийг хулгайд алджээ. Хохирол барагдуулахаар МИГ . Тухайн үед 250 мянган төгрөгөөр хулгайд алдсан эд зүйлсээ худалдан авчээ.

Үүний дараа иргэн А.Отгонтуяа амралтаар Дорнод аймаг явахдаа шаварт суун автомашин маань бөөрөөрөө хэвтсэн. Энэ үед автомашины будаг халцарч, жижиг, сажиг гэмтэл гарч, хотод ирсэн даруйдаа МИК даатгалын дуудлагын мэргэжилтэнг дуудаж, автомашинаа харуулахад байгалийн хүчин зүйл учирсан тул манай даатгал танд бүрэн үйлчилнэ гэж хэлсэн.

Гэвч даатгалын компаниас эргэн холбогдоогүй. Ирж уулзахад эрсдэл үүссэн гэж үзэхгүй тул танд нөхөн төлбөр өгөхгүй гэжээ. 

Үүнээс харахад .

Тухайн иргэний хувьд МИК даатгалтай байгуулсан гэрээгээ цуцлахаар болоход 214 мянган төгрөгийн даатгалын үйлчилгээний буцаан олголт гэж 87249 төгрөг өгөхөөр болжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй