Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Бэлчирийн сайр”, Бэрхэвшийн сайр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 125 км-т, Хатгал тосгоноос хойд зүгт 25 км-т/ 10 зорчигчтой 5 суудлын автомашин уруйн үерт урсаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.08.17/ 17:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 19:10 цагт очиход иргэн Н-ийн жолоодож явсан “Форестер” загварын нэг зорчигчтой, Ө-гийн жолоодож явсан “Делика” загварын 2 зорчигчтой, Б-гийн жолоодож явсан “Гаяа” загварын 4 зорчигчтой, С-ийн жолоодож явсан 3 зорчигчтой автомашинууд уруйн үерт урсаж байсныг зорчигчийн хамт аюулгүй газарт тус тус татаж гаргажээ.