Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд нэмэлт, өөрчлөлт орсон билээ. Үүнтэй холбоотойгоор халамж авч байгаа иргэдийн мэдээллийг нягталж, хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1,435 өрхийн 8,475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах иргэдийн жагсаалтаас хассан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдээллэв.
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зөвхөн гэрээт дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулж, нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг мөн нээж өгсөн аж.
Мөн Хүнсний талоноос гадна Групп тогтоолтыг шалгаж эхэлжээ. Энэ талаар тэрбээр “Эрүүл гэдгээ мэдсээр байж группын мөнгө авдаг бол эртхэн сайн дураараа татгалзсан нь дээр. Хуурамчаар халамж авч байгаа бол хуулийн хариуцлага хүлээнэ.
Мөн хүүхдээ бусдад өргүүлж, дараа нь өнчрүүлж “тэжээгчээ алдсан” гэх, гэрлэлтээ цуцлуулж “ганц бие эцэг, эх” гэх, мэдсээр байж хүлээн зөвшөөрөх байдлыг бид зогсоох хэрэгтэй” хэмээв.