Гэвш Жамба Тинлей: Эдгээр таван дүрмийг чанд мөрдвөл сэтгэлээ номхруулахыг хүсэхгүй байсан ч сэтгэл чинь аяндаа номхрох болно
Нэгдүгээр дүрэм: Бид бусдын үйлдэлд илүүтэй анхаардаг, оролцдог маш том алдаа дутагдал байдаг. Энэ бидний хэрэг биш. Хэрвээ бусад хүн амжилттай байвал атаархана. Асуудалтай байгааг нь мэдвэл сэтгэл тайвширна. Ингэх нь маш хор хөнөөлтэй. Энэ бол хамгийн эхний анхаарах асуудал.
Хэзээ ч битгий бусдын хэрэгт оролц, анхаар. Энэ хандлага таны өөрийнхөө оюун ухааныг ялан дийлэхэд саад болно. Тэгэхээр одоо “би бусдын юу хийж байгаад огтхон ч анхаарахгүй” гэж өөртөө амлах хэрэгтэй. Ингэж чадвал эрч хүч чинь зөвхөн өөрийнхөө оюун ухааныг номхруулахад чиглэн ашиглагдах болно. Маш тустай арга. Бусад хүмүүст нөлөөлөх гэж битгий хичээ, бусдад таалагдахыг ч битгий хичээ.
Энэ бүхэн ямар ч утга учиргүй. Номд харшилна. Чи юу вэ, хэн бэ гэдэг чухал болохоос бусад хүмүүс юу гэж хэлэх, юу гэж бодох огтхон ч чухал биш. Ингэснээр та өөрийнхөө оюун ухаантай ажиллах маш их цагтай болно. Ингэхгүй бол та нөгөө л нэг ахуй үесийн амьдралын жижиг сажиг асуудлуудын араас хөөцөлдсөөр хамаг цагаа барж, өөрийнхөө оюун ухаантай ажиллах цаггүй болно.
Бусдын сэтгэлийг татах гэж хичээх гэх зэрэг нь ямар ч хэрэггүй зүйл. Энэ бол буруу үзэл, том алдаа, шатрын нүүдэл.
Хоёрдугаар дүрэм: Үргэлж өөрийнхөө бие, хэл, сэтгэлийг сэрэмжилэн ажигла. Төлөв чинь цэвэр ариун болно. Ёс зүй гэдэг бол бие, хэл, сэтгэлээ сул зөнд нь орхиод бусдад хорлолтой зүйл хийхээс бидний сэргийлж байдаг. Оюун ухаанд чинь бусдад хорлолтой сэтгэл үүсэх л юм бол үгүй ээ ингэж болохгүй гээд зогсоож байх хэрэгтэй. Энэ бол номыг дадуулахуй.
Гуравдугаар дүрэм: Аз жаргалтай байх, асуудлаа шийдэхийн тулд хэзээ ч битгий муу сэтгэлийг ашигла
Тэгэхээр бид муу сэтгэлийг урьдал болгодог зуршилтай, нэг ёсондоо өвчтэй болчихсон. Хамгийн эхлээд номын шимийг хүртэх өндөр түвшний хүлээлт, найдвар тээгээд хэрэггүй. Амарлин ахуй буюу шаматхагийн тухай бодохоос өмнө энэ муу сэтгэлээ яаж дарж сурах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Эхэндээ амарлин ахуй бясалгалд ахиж дэвшинэ гэж бүү бод, оюун
Дөрөвдүгээр дүрэм: Муу сэтгэлийн донтолтоо эмчилсэн цагт та жирийн хүн болно. Архинаас гарсан хүн донтолтоос өмнө ямар хүн байснаа эргэн санадаг шиг та эмчлэгдэх болно. Бие эрүүлжиж, сэтгэл амар амгалан болж аз жаргалыг мэдрэх болно. Энэ бол ёс зүйг дадуулахуй.
Ёс зүй, сахил санваар гэдэг лам хуваргуудын асуудал биш хэн оюун санаагаа муу сэтгэлээс цэвэрлэж чадна, хэн оюун санаанаасаа муу сэтгэлд донтох донтолтыг авч хаяж чадна түүнд хамаатай асуудал. Шантидэва гэгээний айлдсан номд тулгуурлан би хэлж байгаа юм.
Шантидэва гэгээн юу гэж айлдсан гэхээр “Хэрвээ оюун ухаанаа сэрэмжилэн хянахгүй юм бол тэр олон ёс суртахуун, сахил санваарын хэрэг хаана гарах вэ” гэж айлдсан. Маш тайван амгалан болно. Нигүүлсэнгүй сэтгэл билэг билгүүнтэй хосолбол таныг шаналгахын оронд таны сэтгэл, оюун ухааныг харин ч хүчтэй болгодог. Хэзээ ч битгий муу сэтгэлээ ашигла, муу сэтгэлд донтсон тэр сэтгэлээ өөрийнхөө оюун ухаанаас авч хая. Энэ маш чухал. Энэ бол сайхан сэтгэлийг тулах маш чухал багана. Энэ бол бодь сэтгэлийг тулах багана. Бусдыг өөрөөсөө илүү цэнэтэй гэж бодох хэрэгтэй. Гэхдээ энэ маш хэцүү. Тийм хэдий боловч бусад болон би адилхан чухал гэж бодох хэрэгтэй.
Тавдугаар дүрэм: Тэгэхээр одооноос эхлээд би чухал хэмээн бодохын оронд би болон бусад адилхан чухал гэж бодож, хандаж сураарай. Сэтгэлийн ийм эерэг хандлагатай болоход таны сайхан сэтгэл өдөр ирэх тусам хөгжсөөр байх болно.
Юунд хичээх вэ? Дээрх дүрмийг байнга бие лүүлэхийг хичээ. Дахин дахин оролд, эдгээр нь тийм амархан дүрмүүд биш ч гэсэн хичээсээр байх юм бол нэг л өдөр дүр мүүд нь байнгын болж таны амьдралд биелэлээ олно. Эдгээр таван дүрмийг та бүхнийг өдөр тутмын амьдрал даа хэрэгжүүлэхийг та бүхнээс би хүсч байна, ялангуяа бясалгалын курсын үеэр.
Эдгээр дүрмүүдийг цаасан дээр бичээд, мөргөл залбиралынхаа хамт өдөр бүр харж байвал энэ маш их тустай шүү.
Зөв амьдрах ухаан