Афганистаны талибууд Кабул хот руу ойртож байна. Талибууд 15-нд зүүн хэсэгт Нангархар, төвд Бамиан, хойд хэсэгт Каписа зэрэг зургаан томоохон хотыг эзлэн Кабул хотын үүдэнд түр зогсолт хийж, Засгийн газартай эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх талаар хэлэлцээ хийх гэж байгаа хэмээн мэдэгдэл гаргалаа. Энэ мэдэгдэлд талибын цэргүүд Кабулын үүдэнд хүлээж байгааг нотлов.
Талибууд мэдэгдэлдээ “Би хүчээр Кабул руу нэвтрэхийг хүсэхгүй байна. Кабул руу тайван замаар орж, Засгийн газартай хэлэлцээ хийж, засгийн эрх шилжүүлэх үйл явцыг аюулгүй дуусгахыг хүсч байна хэмээн мэдэгдэв.
Үүний дараа Афганистаны Дотоод хэргийн яам твиттер хуудсаараа дамжуулан “Засгийн эрх мэдлийг түр Засгийн газарт тайван замаар шилжүүлнэ” гэж мэдэгджээ. Энэ сарын эцэс гэхэд АНУ-ын цэргүүд Афганистаныг орхино. Тэднийг бүрэн гаргахаас өмнө Талибаны бүлэглэлд бууж өгөх үү гэсэн асуудал Засгийн газрын анхаарах гол асуудал болж байна.
Кабулын олон улсын нисэх онгоцны буудалд нүүлгэн шилжүүлэлтийн дагуу Афганистаныг орхиж буй том ачаа тээштэй гадаадын хүмүүсийн урт дараалал үүсчээ. Янз бүрийн улс орнуудын ЭСЯ -ны ажилчдыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн бөгөөд АНУ-ын ЭСЯ -ны хэвлэлийн төлөөлөгч 15-нд NHK телевизэд өгсөн ярилцлагадаа “Элчин сайдын яамныхан аль хэдийн Кабулаас гарсан” гэж мэдэгджээ.
Афганистанаас энэ сарын эцэс гэхэд АНУ-ын арми цэргээ бүрэн татан авч байгаа учраас ар талаа алдсан Засгийн газрын хүчний хяналт алдагдаж, цэргүүд талибуудад бууж өгч, хот, суурин дахь цэргийн байгууламжаа сул тавьж өгчээ.
Талибаны хэвлэлийн төлөөлөгч “Иргэдийг урьж байна” гэсэн агуулгатай видео бичлэгийг 15-нд твиттер хуудсандаа тавьж, зүүн Нангархарын нийслэл Жалалабад хотод буудалж, нутгийн иргэд замын хажуугаар жагсан хүлээн авч байгаа дүрч үзүүлжээ.
Хэсэг хугацааны дараа Талибаны тугийг мандуулсан бөгөөд байлдагчдыг ачсан олон тооны машины хажуугаар өнгөрөхдөө хүмүүс хөгжөөн дэмжиж, даллаж байгаа видеог харуулав. Энэ видеогоор Талибанчууд хяналтаа тогтоосон бүс нутгийн оршин суугчид өөрсдийг нь таатай хүлээж авч байгааг уриалах зорилготой байгаа бололтой.
Эх сурвалж: NHK