Герман улсын нийслэл Берлин хотод цэцэрлэгийн хүү ангидаа Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг авчирсан байсныг багш нь олж мэджээ.
Цагдаагийнхан дуудлагын дагуу яаралтай ирж хүүхдүүдийг ангиас нь аюулгүй газарт шилжүүлсний дараа тэсрэх бөмбөгийг болгоомжтойгоор авч явсан аж.
Бяцхан хүү өсвөр насны ахтайгаа цэцэрлэгт хүрээлэнд явж байхдаа дайны үед хамаарах тэсрэх бөмбөгийг олсон байна
Энэ явдлын дараа цагдаагийн байгууллага иргэддээ тэсрэх бөмбөг олдож болзошгүй тул сэжигтэй зүйл харагдвал даруй мэдээлэхийг анхааруулжээ. Ялангуяа айлын эзэмшил газар, ой мод, цэцэрлэгт хүрээлэнд байх өндөр магадлалтай гэнэ.
Дайн дууссанаас хойш өнөөдрийг хүртэл 70 гаруй жил өнгөрөөд буй ч тус улсын газар нутагт нацистуудын ашиглаж байсан тэсрэх бөмбөгнүүд энд тэндгүй булаатай үлдсэн нь үе үе илрэх болжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Ханвос хотод хуучны тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэнд цөөнгүй хүн өртөж шархадсан бөгөөд 50 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болж байсан аж.