Манай улсад элэг шилжүүлэн суулгах зардал 85 сая төгрөг байсан. 2016 онд хамтын төлбөрийн системтэй болж нийт зардлын 65 саяыг нь төрөөс, үлдсэн мөнгийг хувь хүн төлдөг болсон. Ингэснээр хувь хүн элэг шилжүүлэн суулгахад 8-15 сая төгрөг, бөөр шилжүүлэн суулгахад ойролцоогоор таван сая төгрөг төлдөг болсон юм.
2020 оноос эхлэн Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлдөг болсон нь элэг шилжүүлэн суулгах дарааллыг нэмэгдүүлжээ. Манай улс жилдээ 24 хүнд элэг шилжүүлэх хагалгаа хийж байсан бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 20 хүнд элэг шилжүүлэн суулгаж, нийт хагалгааны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
Элэг шилжүүлэн суулгасны улмаас хүн эндсэн тохиолдол гараагүй байна. Хагалгаанд орсон хоёр нас барсан боловч нэг нь элэг шилжүүлэн суулгаснаас хойш 30 хоногийн дараа “Ковид-19”-ийн халдвараар нөгөө нь зүрхний эмгэгээр нас баржээ.