Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэгт ажиллана. Эдгээр цэгт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5,007 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины I тунг 1,224, II тунг 2,560 буюу нийт 3,784 иргэн хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,097,760 иргэн I тунд, 999,217 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 2,239 жирэмсэн эх, 12-15 насны 35,723, 16-17 насны 17,688 хүүхэд тус тус II тунд хамрагсан хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.