Өнөөдөр Засгийн газар хуралдаж байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн мэдээлэл:
Ургац хураалтын явцтай холбоотой мэдээллийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өглөө. Энэ онд өмнөх жилүүдтэй харьцуулахад улсын дундажаас өндөр ургац хураан авах төлөвтэй байна. Хэдийгээр ковидын нөхцөл байдал хүндэрсэн ч тариаланчид ургацаа цагтаа эхлүүлсэн.
Явцын шалгалтаар 90 хувийн үр дүнтэй байна. Ургац хураалтыг саадгүй явуулах үүднээс улсын болон орон нутгийн замыг сайжруулах шийдвэр гаргалаа. Ургац хураалтад их, дээд сургууль, МСҮТ, цэргийн албан хаагчийг татан ажиллуулна. Гэхдээ цалин хөлсийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө гаргана.
Тариалан эрхлэгч ААН-үүдэд 8000 ажиллах хүчний хэрэгцээ байгаа бөгөөд нэг өдрийн 50.000 төгрөгийн цалингаар оюутан, залуучууд цэргүүдийг ажиллуулах боломжтой гэж салбарын яаманд мэдэгджээ. Мөн орон нутгийн иргэд ч тариалангийн талбайд, ургац хураалтын ажил эрхэлж болно гэж ХХААХҮ-ийн сайд мэдэгдэв.
Энэ намар хураац авах ургац, хүнсний ногоогоор дотоодын хэрэглээний 60 хувийг хангаж болно гэж тооцоож байгаа юм байна.