Талибан” радикал бүлэглэлийн дайчид Афганистаны зүүн хойд хэсэгт орших Кундуз нэртэй мужийн нийслэл Кундузыг эзлэн авчээ. Энэ бол талибуудын сүүлийн 3 хоногийн дотор булаан эзэлсэн 3 дахь муж нь юм.
Талибууд Кундуз хотод цагдаагийн байр, захиаргчийн байр, хотын шорон зэргийг эзлэн авснаа зарлажээ. Харин Засгийн газрын хүчин нь армийн бааз, нисэх онгоцны буудлаа хянаж, талибуудын эсрэг үйл ажиллагаа явуулж байна.
Дайчид Кундуз хотыг 2015, 2016 онд ч эзэлж байсан юм. Гэвч Афганы дайчид тухайн үед хотын чөлөөлж чадсан юм.
Талибууд өнгөрөгч долоо хоногоос эхлэн сүүлийн 5 жилийн турш хийж байгаагүй ажлаа явуулж, мужуудын төвийн эзлэн авснаа зарласан юм. Дайчдын хяналтад Нимруз мужийн төв Заранж, мөн Жаузжан мужийн нийслэл Шеберган зэрэг хотуудыг эзэлжээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчин дайчдад цохилт үзүүлсэн байна. Энэ үеэр 200 орчим хүн амиа алджээ.
Эх сурвалж: Korrespondent.net