Японы Цаг уурын агентлаг наймдугаар сарын 7-8-нд шилжих шөнө хар салхи Японы өмнөд хэсгээс зүүн, зүүн хойд зүгт чиглэн аялаж магадгүй байгааг анхаарууллаа. Хар салхинаас үүдэн Японы зүүн хэсэг болон Номхон далайн эргийн цаг агаар хүндэрч болзошгүй байгаа тул далайн өндөр давалгаанаас болгоомжилж, аадар бороо, хүчтэй салхины эсрэг бэлтгэл
Тус агентлагийн ажиглалтаас үзвэл 10 дугаар хар салхи Японы өмнөд тэнгис дээгүүр өглөөний 9 цагт 25 км орчим хурдтайгаар дайрч зүүн хойд зүг рүү хөдлсөн байна. Хар салхиы төвийн даралтын хэмжээ 990 гектопаскаль, салхины хамгийн дээд хурд 20-30 30 метр байгаа аж.
Хар салхинаас үүдэн агаар хэт чийглэг болж байгаа аж. Хар салхины хүч ихэсвэл зүүн хойд зүгийг чиглэж магадгүй байгаа бөгөөд 7 – 8 -нд шилжих шөнө Японы зүүн хэсэгт ойртох магадлалтай байна. Хар салхи ойртох тусам Канто, Токай, Изү арлуудад салхи, бороо аажмаар нэмэгдэж, далайн давалгаа ч нэмэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: NHK