Британид 330 гаруй муур үл мэдэгдэх вирусээс болоод үхсэнийг Хатан хааны мал эмнэлгийн коллежоос эш татан Sky News мэдээлжээ.
Өвчний нэг шалтгаан нь панцитопения гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цусан дахь улаан, цагаан эсийг тоо багасаж, захын судсан дахь тромбоцитын тоо хэвийн хэмжээнээс буурдаг байна. Энэ өвчин нэлээд хүндрэл үүсгэж, үхэлд хүргэдэг.
Эмнэлэгт хандсан амьтдын дунд үхэл 63,5% байгааг малын эмч нар мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар энэ өвчнөөр хэдий хэмжээний муур өвдсөн нь тодорхойгүй байгаа аж.
Гэхдээ энэ үхэл Fold Hill Foods брэнд тэжээлээ татсантай холбоотой байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Британийн иргэдэд муурандаа дээрх брэндийн тэжээл өгөхгүй байхыг уриалжээ.
Fold Hill Foods брэнд нь харшилтай мууранд зориулагдсан тэжээлийнхээ зарим хэсгийг өнгөрсөн зургаадугаар сард худалдаанаас татсан аж. Хуурай тэжээлийн зарим хэсэгт микотоксин хэмээх ургац хураахын өмнө буюу дараа үр тарианд ургадаг бодис байж магадгүй гэжээ.
Эх сурвалж: Мir24.tv