C.37. Андын коронавирусийн хувилбар. Эсвэл зүгээр л лямбда хувилбар гэж нэрлэж болно. Хамгийн анх 2020 оны наймдугаар сард Перу улсад бүртгэгдсэн нь энэ мутацийн талаарх мэдээлэл харьцангуй бага байлаа. Харин Японы эрдэмтдийн саяхны нэгэн судалгааны үр дүн энэ хувилбарын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Судлаачдын багийнхны хийсэн хамгийн гол нээлтийн нэг нь лямбда хувилбарын хадаасан уурагт агуулагддаг 3 шинэ аюултай мутацийг илрүүлсэн явдал юм. Нэг нь коронавирусийн энэ хувилбарыг бусадтай харьцуулахад эсрэг биед илүү тэсвэртэй болж, өөрөөр хэлбэл саармагжуулах үр дүн муутай болгожээ. Өөрөөр хэлбэл лямбда хувилбар дархлааны хариунаас илүү сайн зугтаах чадвартай болохоор вакцин хийлгэсэн болон тусаад эдгэрсэн хүн ч үүнээс хамгаалагдах нь тун бага хувьтай гэнэ.
Өөр хоёр мутаци нь лямбда хувилбарын халдварлуулах чадварыг илүү өндөр болгодог байна. Өөрөөр хэлбэр бусад омгоос илүү халдвартай гэсэн үг. Японы эрдэмтдийн судалгааны үр дүнг урьдчилсан байдлаар нийтэлсэн бөгөөд хараат бус эрдэм шинжилгээний шүүмжээр ороогүй байна.
Гэхдээ лямбда хувилбар яагаад Өмнөд Америкт илүү эрчимтэй тархаж байгааг ойлгоход тус болж буй учраас энэ судалгааны үр дүн ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар Перу улсад халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь энэ хувилбарт өртсөн байна. Лямбда хувилбар Европт ч хүрч, Испани, Итали, Их Британи, Германд хэд хэдэн тохиолдол гарчээ.
Эх сурвалж: DW.COM