2021 оны долоодугаар сар бүх цаг үеийн цаг агаарын ажиглалтын түүхэнд 2019, 2016 оны долоодугаар саруудтай хамт хамгийн халуун сар болжээ. Европын уур амьсгалын өөрчлөлтйн асуудал хариуцсан Copernicus Climate Change Service (C3S) төвөөс пүрэв гарагт мэдээлснээр, энэ оны долоодугаар сар 1991-2020 оны тухайн саруудаас 0,33°C-аар дулаан байлаа. Өнгөрсөн сарын температур 2019 оны долоодугаар сараас 0,07°C, 2016 оны долоодугаар сараас 0,03°C-аар л бага байсан гэнэ.
Түүнчлэн 2021 оны долоодугаар сард Европын газар нутаг дээр хамгийн халуун хоёр дахь долоодугаар сар байсан аж. Халууны давлагаа Балтын тэнгисээс Газар дундын тэнгис хүртэл ажиглагдсан байна. Хойд Америк, Алс Дорнод ч мөн их халууныг мэдэрчээ.
Хэт халалт, ойн түймэр АНУ, Канадыг бүрхэж, хэдэн зуун хүний аминд хүрсэн юм. Хятад, Бельги, Германд урьд өмнө нь байгаагүй их хэмжээний хур тунадас унаж, үерт автсанаас гадна хүний амь нас хохирсон билээ.
Эх сурвалж: Кorrespondent.net