Токиогийн Олимпод дуулиан дэгджээ. 200 метрийн гүйлтэд оролцож, мөнгөн медаль авсан Намибийн нэгэн тамирчны медалийг хураахыг шаардсан байна. Учир нь түүнийг эмэгтэй хүн гэдэг олон хүн эргэлзжээ. 18 настай Кристин Мбому ердөө л хагас жилийн дотор гүйлтийн тамирчин болсон гэнэ.
“Энэ бол миний анхны Олимп. Би дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй тамирчидтай өрсөлдөн гүйсэн болохоор маш их сандарсан. Жаахан охин байхдаа л тэднийг зурагтаар хараад, тэдэнтэй хэзээ нэгэн цагт өрсөлдөж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа” хэмээжээ.
Энэ тамирчин бэлгийн хөгжлийн доголдолтой. Түүний биед хромосом, тестостероны түвшний өвөрмөц хослол нь эмэгтэй гэхээсээ илүү эр хүнийхтэй адил. Үүнийгээ дагаад тэрбээр өрсөлдөгч бүсгүйчүүдийг бодвол илүү их давуу талтай. Токиогийн Олимпод Намибийн бас нэг төлөөлөгч Беатрис Масилинги ч мөн ийм асуудалтайгаар оролцож байгаа юм.
Энэ нөхцөлд хамгийн аймшигтай нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооны байр суурь юм. Тус холбооноос тестостероны түвшин өндөр хүмүүсийг 400, 800, 1500 метрийн гүйлтэд оролцохыг хориглодог. Харин богино зайд бол болно гэдэг.
Тестостероны түвшинг зохиомлоор буулгахыг шаарддаг нь Африкийн гүйгчид юм.
“Эмэгтэйчүүдийг интерсексуал онцлогоос нь шалтгаалан нүцгэлэх нь апартеид юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, тэдний эрүүл мэндэд нөлөөлж байна” хэмээн НҮБын дэргэдэх Камеруны төлөөлөгч Дамиен Жорж Авуму мэдэгджээ.
Эх сурвалж: Mir24.tv