Замын-Үүд дэх Гаалийн газар 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Сүүлийн 20 гаруй хоногт авто замаар татаж буй импортын бараа бүтээгдэхүүний ачаа эргэлт 50-60 хувь өсч, экспорт 10 орчим хувиар нэмэгдсэн.
Энэ хугацаанд 747 вагон импорт, 2656 вагон экспорт орж, гарсан. Тэдний 226 вагон ачаатай, 2232 вагон ачаагүй экспортод гарсан гэж Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Б.Отгонсүх мэдэгдэв.
Мөн иргэд гаалийн хяналтыг өдөртөө авах боломжтой болсон. Замын-Үүд боомтод ажил сайжруулахаар очсон багийг Эрээний хил дээр бөөгнөрсөн 50 мянган тонн ачаа хүлээж байсан бол одоо 20 тонн үлдсэн. Үүнийг наймдугаар сард багтаан авснаар хил гаалийн нөхцөл хэвийн горимд шилжинэ гэлээ.
Мөн Боомтын зөвлөл тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэр гаргаж, Замын-Үүд дэх гаалийн байгууллага байцаагч нартай холбоотой хүнд суртал, санал хүсэлтийг 96361281 гэсэн утсаар авч эхэлжээ.