Жил ирэх тусам байгаль дэлхий ааш аягаа харуулж, гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсээр байна. Дэлхийн дулааралтай холбоотой гамшигт үзэгдлийн бодит жишээг ойрын өдрүүдэд Якутын иргэд биеэрээ мэдэрч байгаа гэхэд болно.
Энэ бүсэд өдөр ч нар үзэгдэхээ больтол түймэр дэгдэж байна.
Якутын Кылайы суурин түймэрт өртөх эрсдэлд ороод байна. Өнгөрсөн шөнө энэ бүсээд 90 хүнийг нүүлгэн шилжүүлсний 52 нь хүүхэд юм байна. Түймэр 300 га газрыг хамарснаас 100 нь ойн бүс, 200 нь ойн бус бүс гэнэ. Галыг унтраах ажилд 100 гаруй хүн оролцож 10 нэгж техник хөдөлгөөд байна.
Эх сурвалж: Рopmech.ru