Зүүн Хойд Азийн орнуудын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, худалдааны эргэлтийг хурдасгах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэ удаагийн цахим бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Ерөнхий зохион байгуулагч: БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо
Уулзалт зохион байгуулагдах хугацаа: 2021 оны 8 сарын 24-ний өдрөөс 9 сарын 1-ний өдрийг дуустал
Бизнес уулзалтад оролцож буй БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн төрөл:
- Хөдөө аж ахуй: хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, боловсруулах шинэ технологи, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, органик хүнс
- Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Архетиктур & барилгын материал: барилгын засал чимэглэл, барилгын материал
- Ухаалаг технологи: ухаалаг электрон бараа, робот
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
- Автомашины эд анги
“Зүүм” уулзалтын хуваарь:
Бүртгэлийн хугацаа: 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл
Та уулзалтад оролцохыг хүсвэл доорх бүртгэлийн хүснэгтийг татан авч бөглөн, гадаад пасспорт болон нэрийн хуудасны скандсан хувилбарын хамт exhbition@mongolchamber.mn мэйл хаягруу илгээнэ үү.
Уулзалт Хятад хэлээр явагдах бөгөөд орчуулагчийг оролцогч өөрөө хариуцна.
Танхимын гишүүн байгууллагуудыг нэн түрүүнд бүртгэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Үзэсгэлэн яармагийн газар
Утас: +976-77277070-4, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn