COVID-19: Халдвар тархалт Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт өсчээ

2021-08-02 12:021min0
02

Наймдугаар сарын 1-ны өдөр улсын хэмжээнд Соvid-19 халдварын 1063 тохиодол бүртгэгджээ. Үүний 3/2 буюу 780 нь аймгуудад бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр гаргахад

-Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 195 хүн шинээр халдвар авсан,

-Сэлэнгэ аймагт 76,

-Өвөрхангай аймагт 65

-Завхан аймагт 57 бүртгэгджээ.

Амралт, зугаалгын улирал үргэлжилж байгаа нь орон нутагт бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол нэмэгдэж, Нийслэлд бүртгэгдсэн халдвараас даван гарах нөхцөл байдлыг бий болгож байна. Байдал энэ хэвээр үргэлжилвэл Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд доголдол гарна гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох санууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй