“Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний оронд нь МАН-ын Нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхийг томилж, тэрбээр өнөөдөр (2021.08.02) ажлаа хүлээн авчээ.
Хуулийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уг шийдвэрийг гаргахын тулд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай зөвшилцөх учиртай. Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар Ц.Бат-Энхийг томилохыг ТӨБЗГ хүлээн зөвшөөрч тус түүнийг уг албан тушаалд томилжээ.