ӨАБНУ-ын төвийн хэсэгт агаарын температур бараг хасах 10 градус хүрчээ. Энэ бол түүхэнд байгаагүй үзэгдэл юм. Ням гарагт зарим хэсгээр цас орж, зам хальтиргаа гулгаатай болжээ.
Тэгвэл долоодугаар сарын 24-нд шилжих шөнө ӨАБНУ-ын 19 бүс цаг агаарын хамгийн доод температураа эвдсэн гэнэ. Тус улсын төвийн хэсэгт байдаг Кимберли хот болон түүнтэй залгаа хэсэг цаг уурын ажиглалтын түүхэнд байгаагүйгээр хүйтэрч, Цельсийн хасах 9,9 градус болсон байна.
Йоханнесбургт 7 градусын жавартай байсан нь өмнө нь тогтоож байсан доод үзүүлэлт болох хасах 6,3 градусаас давсан үзүүлэлт болж байлаа. Хамгийн сүүлд энд 1995 оны долоодугаар сарын 19-нд ингэж хүйтэрч байсан юм. Цаг уурчдын мэдээллээр хүйтэн 7 хоногийн турш үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: Dw.com