Британийн ханхүү Харри Penguin Random House хэвлэлийн газартай гэрээ байгуулж, 4 ном бичихээр болсон нь тодорхой боллоо.
Зарим хэвлэлээр Британийн Хатан хаан II Елизаветаг амьд ахуйд дурсамж номын эхний хэсэг гарна гэж мэдэгдэж байна. Харин Виндзорын гол нууцуудыг хатан хааныг нөгөө ертөнцдөө одсоны дараа ил болгохыг зөвшөөрнө. Энэ нь ханхүү эмээгээ зарим нууцаараа сэтгэлийг нь зовоохгүй гэсэнтэй холбоотой.
Эх сурвалжууд Харригийн дурсамж номуудыг Хатан хааны гэр бүлийн зарим асуудлыг ил болгоход зориулна гэж үзэж байгаа аж. Магадгүй үүнээс болоод ханхүү 2022 онд II Елизаветагийн төр барьсны 70 жилийн ойн ёслолын урилга авахгүй байх магадлалтай байна.
Ханхүүгийн төлөвлөгөөг мэдсэн Британийн нийгэм олон асуудлаар санал хуваагдаж байна. Гэхдээ ямар ч тохиолдолд энэ ном хатан хааны сэтгэлийг зовооно гэдэгт санал нэгтэй байгаа аж.
Ханхүү Харригийн номнуудад британичууд ямар хандлагатай байгаа талаар YouGov-оос санал асуулга явуулахад оролцогчдын талаас илүү буюу 53% нь Сассексийн гүнгийн ил болгох асуудлууд зүй зохисгүй явдал гэсэн бол 80% нь номнуудыг нь уншихгүй гэжээ.
Харин Харри эдгээр номоороо удаан хугацааны турш хүсэн хүлээсэн санхүүгийн эрх чөлөөндөө хүрнэ гэж бодоод, бичиж ч амжаагүй эдгээр бүтээлээ дуудлага худалдаанд гаргажээ. Түүний ирээдүйд гаргах бүтээлийн үнэ 25 сая ам.доллараар эхэлсэн бөгөөд 40 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Kp.ru