-Дипломатууд ар араасаа нутаг буцаж байгаа нь тус улсад хөдөлгөөний хязгаарлалт хийгдэж эхэлснээс болсон уу-
Энэ сарын 23-нд Хойд Солонгос дахь гадаадын дипломат байгууллагуудын ажилтнууд Хятадын зүүн хойд хэсгээр гарч байгаа дүр зураг баталгаажсан байна. Шинэ хэлбэрийн коронавирусын халдварын дэгдэлтээс болж хүмүүсийн ирж, буцах хөдөлгөөн болон эд материалын экспорт, импорт чанга хатуу чанга хязгаарлалтанд орсон. Энэ нь гадаадын хүмүүс ар араасаа үргэлжлэн гарахад хүргэж байгаа бололтой.
Хятадын зүүн хойд хэсгийн Даньдун хотын Хил, гаалийн байгууллага 23-нд Хойд Солонгосоос Хятадын хил хүртэл автобусаар ирсэн гэр бүлийн 30 гадаад иргэнийг хүлээж авч, тэднийг Хойд Солонгосоос яагаад буцах болсон шалтгааныг тодруулжээ.
Хойд Солонгосын нийслэл Пхеньянд амьдарч, гэр бүлээрээ суурьшиж байсан гадаадын дипломатууд болох энэ хүмүүс Хятадын хил, гаалийн боомт руу Хятад Улсад байдаг Индонезийн Элчин сайдын яамны тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн байна.
Индонезийн Элчин сайдын яам “Өнгөрсөн оны сүүлээс Хойд Солонгосын засаг захиргаатай дипломатууд болон түр хугацаагаар эх орондоо ирж, буцагчдын талаар хэлэлцэж ярилцсан. Энэ өдөр өөрийн улсын дипломатуудыг гарч явахыг хүлээн зөвшөөрсөн. Хойд Солонгост шинэ хэлбэрийн коронавирусын халдвар авсан хүн нэг ч байхгүй” гэж хамгаалжээ.
Мөн гадаадаас орж ирж байгаа хүмүүсийн хөдөлгөөн болон эд материалын экспорт, импорт хязгаартай, чанга хатуу байгаа болохоор Пхеньянд юмны хомсдол байгаа. Эдгээр нөхцөл байдал нь Хойд Солонгосоос гадаадын иргэд ар араасаа гарч явах шалтгаан болж байна. Энэ сарын эхээр ОХУ-ын бараг 80 хүн эх оронд буцсан гэж тайлбарласан байна.
Эх сурвалж: NHK