2021-07-24 15:251min00

Зуны XXXII олимп: Цагийн дараа М.Уранцэцэгийн Олимпын мөнгөн медалийн төлөө барилдаан эхэлнэ

218211400_158156786385637_250022509238722770_n

Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин М.Уранцэцэгийн Олимпын мөнгөн медалийн төлөө хийх барилдаан 16:00 цагт эхэлнэ. Медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэх бөгөөд М.Уранцэцэг дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарах юм.

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийн дэлхийн дэвжээнээс хүртсэн медалийн цуглуулгад Олимпийн медаль дутуу байгаа. Токиогийн олимпын дэвжээнд өрсөлдөгчдөө ялсан түүний барилдааныг монголчууд сэтгэл догдлон хүлээж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй