2021-07-24 11:271min00

МАН-ын Хэвлэл Мэдээллийн Газрын даргаар Г.Баярхүү томилогджээ

223015593_171262421735556_2212310619329224612_n

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хурлаас Хэвлэл мэдээллийн газрын даргаар Г.Баярхүүг томилох шийдвэр гаргасан байна. Г.Баярхүү нь 2002 оноос хойш борлуулалт, маркетинг, брэндингийн чиглэлээр ажиллаж хүнс, харилцаа холбоо, уул уурхай зэрэг олон салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн туршлагатай.

Улмаар 2014 онд брэндинг, олон нийттэй харилцах “Bat Solution Partners” компанийг байгуулж Монголын зах зээлд томоохон тоглогчдын нэг болоод зогсохгүй ОХУ-д салбараа нээж байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй