УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас өмнө үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө хэмээн заасан.
Зөвхөн хуульд заасан дээрх хугацаанд гаргасан Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 50 хувийг аравдугаар сарын 1-нээс өмнө төлсөн иргэдэд Өршөөлийн үзүүлэх тухай хууль үйлчлэх аж. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв видео мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэж эхэлжээ.
Иргэд зөрчлийн мэдээллээ https://torguuli.police.gov.mn/ , https://smartcar.mn/#/home цахим хуудаснаас харах боломжтой.
Өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар манай улсад нийт бүртгэгдсэн Зөрчлийн хэргийн 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлдэг байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв