2021-07-22 16:281min00

БСШУЯ: Цахим дэлгүүрт I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг байршив

221966901_507504337201019_8349638578963009894_n

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “Цахим дэлгүүр”-т Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг, 4 нэрийн Багшийн журнал, 12 нэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах бичиг, багшийн номыг барааны жагсаалтад оруулжээ.

Сурах бичиг дутагдах асуудал шийдэгдэж, боловсрол эзэмших  тэгш эрх, боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай сурах бичгээ захиалга хийж худалдан авах боломж бүрдлээ.

Цахим дэлгүүрээс сурах бичиг худалдан авах нөхцөл бүрдсэнээр тендер шалгаруулалтын тоо буурч, 3 жил тутамд нэг тендер зохион байгуулах, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.

Цахим дэлгүүр рүү хандах хаяг: tender.gov.mn/mn/eshop

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй