Засгийн газар Арбитрын шүүхэд ялжээ

2017-07-05 13:011min1
Арбитр

Монгол Улсын Засгийн газар  “Төмөртэйн хүдэр”  ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагч талтай үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгуулжээ.

Нэхэмжлэгч тал болох ‘Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” Корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компани Монголын эрх бүхий байгууллага “Төмөртэйн хүдэр”  ХХК-ны тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан  олон улсын арбитрын шүүхэд хандаж Засгийн газраас бодит хөрөнгө оруулалт 60 сая ам.доллар дээр тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш олж болох байсан бүх ашиг орлого болон арбитрын маргаантай холбогдон үүссэн бүх зардал болох 1 тэрбум шахам ам долларыг нэхэмжлээд байв.

Засгийн газар долоон жилийн хугацаанд АНУ-ын “Милбанк, Твийд, Хадли энд Маклой” хуулийн фирмийн хуульчидтай уйгагүй хамтран ажилласны үр дүнд маргаан манай талд шийдэгдснээр үүсч болох эдийн засгийн томоохон хүндрэлээс сэргийлж чаджээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн орд бол 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй манай улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг аж.

 

1 сэтгэгдэлтэй

  • Christena

    2017-08-19 22:14 at 22:14

    payday loans on line
    loans online
    fast loan online

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй