Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад оролцон саналаа өгч байна. Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад СЕХ-ны 45 салбар комисс ажиллаж 7374 иргэнээс санал авах юм. Өчигдөр эхэлсэн санал хураах ажиллагаа өнөөдөр 22.00 цагт дуусна .