УИХ-ын хоёр байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.07.05) Төрийн ордонд болно. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх юм.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөлжээ.