Өчигдөр (2017.07.04) Өмнөговь болон Баянхонгор аймагт хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ мэдээлэв. Газар хөдлөлт өглөөний 09:40 цагт Өмнөговь аймгийн Сэврэй сум Сайншанд багийн “Цагаан толгой” гэдэг газар 3.5 магнитудтай мэдрэгдсэн бол Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баян-Айраг багийн “Зоогийн зуух” газарт 11:34 цагт 4.5 магнитудын чичирхийлэл болжээ.
Аймгуудын удирдлагуудын мэдээлснээр нутгийн иргэд хүчтэй газар хөдлөлтийг мэдээгүй, хохирол учраагүй байна.