Монгол зохиолчийн бүтээл “Амазон” сайтын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжээ. Залуу зохиолч Э.Рэнцэнхандын “Stigmatized” нэртэй өөрийн амьдралыг намтарчилсан бичсэн ном нь түүний анхны бүтээл юм байна.
Э.Рэнцэнханд нэг жилийн өмнө номынхоо талаар “Дотоод ертөнцөө уудалж, сэтгэлзүйтэйгээ тулж ажилласан миний хамгийн том төсөл бол ном минь байлаа” хэмээн ярьж байжээ. Тэрээр 16 насандаа сүрьеэ өвчин тусаж, хүндээр өвдсөнөөс хойш 10 жилийн турш хэрхэн тэмцэж, даван туулсан.
Баянхошууны Зүүнсалааны эцэст байрлах гэр хороололд өссөн бяцхан охин хэрхэн мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж алс холын АНУ-д очсоныг, улсын сургууль төгссөн эгэл хүүхэд хэрхэн дэлхийн топ их сургуулиудад суралцсан. Мөн НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын өндөр босготой байгууллагуудад ажиллаж, тэнгэр баганадсан барилгатай Нью-Йорк хотоос тэртээх Африкийн Уганда улсын ядуу тосгонд очиж ажилласан түүхүүд энэ номд багтдаг аж.