Хөвсгөл аймагт 34 мянган аялагч очжээ

2021-07-20 08:471min0
217000612_875809899694218_2649904448699288849_n

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл нуурыг зорин 34 мянга гаруй аялагч иржээ. Эдгээр өдрүүдэд онц ноцтой хэрэг зөрчил, усны осол гараагүй байна.  Хатгал Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн хамт олон усархаг бороо орсны улмаас гол мөрөн, сайр үерлэсэн тухай сэрэмжлүүлэх мэдээллийг аялагчдад өдөр бүр өгч ажилласан байна.

Мөн Хатгал тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид далайн эргийн ойр орчмоор морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлаа хангаж, гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй