Шведийн Стокгольм хотын Danderyd эмнэлгийн нэгэн шинэ судалгаагаар COVID-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчлөөд эдгэрсэн хүмүүст SARS-CoV-2-ийн эсрэг бие эдгэрснээс хойш бүтэн жилийн турш хадгалагдаж байгаа нь тогтоогджээ. Энэ тухай SVT Nyheter мэдээний алба энэ сарын 15-нд мэдээлэв.
Судалгаанд эмнэлгийн 2000 ажилтан оролцсон аж. Тэдний 80%-д нь 12 сарын турш эсрэг биеийн хэмжигдэх түвшин ажиглагдсан гэнэ. Цусан дахь эсрэг биеийн түвшин нь тэднийг “Альфа” болон “Дельта” хувилбаруудаас хамгаалж байлаа.
“Эсрэг бие түүнчлэн коронавирусийн илүү халдвартай хувилбаруудаас хамгаалж байгааг харсан нь бидэнд найдвар төрүүллээ” хэмээн Danderyd эмнэлэгт COMMUNITY нэртэй судалгаа явуулсан Шарлотта Толин тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: regnum.ru