Токиогийн олимп эхлэхэд нэг долоо хоног үлдээд байна. Олимпийн тоглолтууд зохион байгуулагдах Токио, Фүкүшима болон бусад газарт борооны улирал энэ сарын 16-наар дууссан. Японы Цаг уурын агентлагаас гаргасан цаг агаарын мэдээнээс харвал Олимпийн тоглолт болох хотуудад цаг агаар ирэх долоо хоногт +30 градусс хүртэл халахаар байна.
Олимпийн талбайд ажиллах эмч нар тамирчдыг наранд цохиулах, шинэ коронавирусын халдвар авах эрсдэл байгаа. Наранд цохиулах болон коронавирусын халдвар хоёр хоёулаа халуурах шинж тэмдэгээр илэрдэг учраас ямар өвчин туссан бэ гэдгийг хялбар илүүлэх боломжгүй учраас тамирчид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
Мөн эмч нар “Хэрэв өндөр халуурч, титэм өвчин авсан шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Эмч нар агаарын даралтыг бууруулсан майханд ажиллаж байгаа. Бид өвчлөлийг бууруулах ажлаа тасралтгүй хийнэ” гэжээ.
Эх сурвалж: NHK