Францын эм, эмийн үйлдвэрлэлийн “Sanofi” компани шинэ коронавирусын вакцин бүтээх судалгааг Японд эхлүүлжээ. Вакциныг хамгийн сүүлийн туршилтын явцад коронавирусын халдвараар өвдсөн эсэхээс үл хамааран хүнд тарихаар төлөвлөж байгаа ба судалгааны явцад тухайн хүний биед ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгаж тогтоох ажлууд багтжээ.

Туршилт энэ сарын 12-ноос Япон Улсад эхэлжээ. Одоо үйлдвэрлэгдсэн байгаа вакцинууд вирусын уурагтай төстэй зүйлээр хийгдэж, түүнийг хүний ​​биед тарьж байгаа. Энэ нь бие махбод дахь вирусыг сулруулж  эсрэг биет үүсгэдэг. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар вирусын өнөөдрийн нөлөөлөл болон Өмнөд Африкт илэрсэн мутацид орсон хувилбарыг ч давхар судлана гэж судалгааны баг хэлжээ.

Туршилт амжилттай хэрэгжээд вакциныг Японд үйлдвэрлэхээр болвол Гифукен үйлдвэр үйлдвэрлэх байр суурьтай байгаа аж.

Эх сурвалж: NHK

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн