Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1466 хүн шинээр коронавирусийн халдвар авчээ.
Үүнээс
- Улаанбаатарт 786
- орон нутагт 680
Харин 8 иргэн нас баржээ.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар нийт 10,197 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2,090 нь хүүхэд байгаа бол 553 нь жирэмсэн эхчүүд байна. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 147,253 болжээ. Үүнээс 130,612 хүн эдгэсэн байна. Өчигдрийн тухайд 4,730 хүн эдгэжээ.