Тусгай 119 дугаар 5149 дуудлага ирсний 92 хувь нь вакцинжуулалттай холбоотой байжээ

2021-07-17 12:091min0
215373801_4447193015345204_4889290442544791659_n

КОВИД-ын нэгдсэн лавлах 119 төвийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 92 хувь буюу 4,586 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 3% буюу 134 нь гомдол, 5% буюу 235 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96% буюу 4,937 дуудлагыг шийдвэрлэн ажиллажээ.

Долдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 110,955 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 102,356 буюу нийт дуудлагын 92 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй