Анжелина Жолигийн том хүү 15 настай Мэддокс өдгөө алдарт жүжигчний хамгийн чухал эр хүн болжээ. Тэрбээр эцэг эхийнхээ салалтыг хүндээр тусгаж авсан гэж мэдэгдэж байсан ч ээжийнхээ амьдралд шинэ “сайн хүн” гарч ирээсэй гэж хүсдэг гэнэ.
Өргөмөл хүү Мэддокс аавыгаа явснаас хойш өрхийн тэргүүн болж, олон хүүхэдтэй амьдралдаа тус нэмэр болж байна. Тэрбээр олон тооны асрагч, үйлчлэгчийг удирдаж, дүү нараа ч сайн харалцдаг гэнэ. “RadarOnline.com” порталын мэдээлснээр хүү ээжтэйгээ маш дотно харилцаатай аж. Энжи ч Мэддокс хүүдээ том хүн шиг хандаж, олон чухал асуудлаа зөвлөлддөг байна. Үүнээс гадна ээжийнх нь амьдралд шинэ хүн гарч ирээсэй хэмээн хүсдэг гэжээ.
Сонирхуулахад Анжелина Жоли саяхан Лос-Анжелест 25 сая ам.доллараар шилтгээн худалдан авч, тэндээ нүүж орсон билээ. Жүжигчин бүсгүй шинэ байранд орсноор гэр бүл салалтын хямралаасаа хурдан ангижирч, хүүхдүүдтэйгээ илүү ойртон дотносно гэж үзжээ.
1 comment
quick money
loans online
payday loans barrie