2021-07-08 13:101min00

Вакцины татан авалттай холбоотойгоор 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг зогсоожээ

uuganbayar

Эрүүл мэндийн яамнаас 12-17 насны хүүхдийг Pfizer вакцинаар дархлаажуулах ажлыг түр зогсоож байгааг мэдэгдээд байна.

Учир нь Эрүүл мэндийн байгууллагаас 12-15 насны 205,815, 16-17 насны 84,253 хүүхдийг вакцинд хамруулах төлөвлөгөөг гаргасан байна. Богино хугацаанд 12-15 насны 96,511, 16-17 насны 54,034 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Өөрөөр хэлбэл, 150,000 орчим хүүхэд вакцины нэгдүгээр тунд маш богино хугацаанд хамрагдсан байгаа юм. Иймд вакцины татан авалттай холбоотойгоор 12-17 насны хүүхдүүдэд Pfizer вакцины нэгдүгээр тунг түр хойшлуулах шийдвэр гарчээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Бид вакцины татан авалтаар нөөцөө бүрдүүлсний дараа үлдсэн хүүхдүүдээ вакцинд хамруулах боломжийг бүрдүүлнэ.​ Харин одоогоор нэгдүгээр тунгаа авсан 150,000 хүүхдэд вакцины хоёрдугаар тунг нь яг хугацаанд нь хийх бөгөөд хоёрдугаар тунг вакцин хадгалах байруудад хадгалсан” хэмээв.

Л.Баяр