ХҮН-аас Засгийн газарт шаардлага, зөвлөмж хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийж байна.
Тус намын дарга Т.Доржханд “Засгийн газар амралтгүйгээр ажиллах ёстой. Хөрөнгө мөнгийг УИХ дээр шийдэж өгч байна. Холбогдох бодлого, зөвлөмжийг манай судлаачид гаргаж өгч байна. Бид Оном сангийн эрдэмтэдтэй нягт хариуцлагатай ажилладаг.
Зөвлөмжийг бид гурван чиглэлээр өгч байна.
Нэгт: Эрүүл мэндийн салбарт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тэр нь шинжлэх ухааны үндэслэл судалгаатай байх хэрэгтэй байна.
Хоёрт: Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Татвар, Улсын төсвийн санхүүжилтийн хүрээнд яаралтай ямар арга хэмжээ авах вэ?
Гуравт: Бизнесүүдээ дэмжсэн. Экспортын орлогыг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авах юм бэ. Эрсдэл бий болсон байна гэсэн асуудлаар зөвлөмж гаргаад өгч байна.
Бид нар судалгааны байгууллагатай хамтран зөвлөмжөө бэлтгэсэн” хэмээн хэлэв.
Н.Батаа