Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Долдугаар сарын 04-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 8,699 гаруй шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,551 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт халдварын тоо 126,811 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 863 Улаанбаатар хотод, орон нутагт 680, эмнэлгээс шалгаалах найман тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван хоёр хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 629 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 14,046 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 241
- Хүнд 1,147
- Хүндэвтэр 3,398
- Хөнгөн 9,260 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 1,028 хүн эдгэрэн гарсан бол 1,298 хүн гэрийн хяналтаас гарч, нийт 2,326 хүн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 87,145 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 24,950 хүн байна.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 680 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Л.Баяр