Энэрэл эмнэлгийн гадна иргэн нас барсан асуудалд хариуцлагагүй хандаж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай удирдлагаар хангаж ажиллаагүй НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Энэрэл эмнэлгийн дарга Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авахаар боллоо.
Мөн яаралтай тусламж үзүүлээгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагад арга хэмжээ авах, гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцохоор зохих газруудад үүрэг болгожээ.